Өчигдөр ялалт байгуулсан нэр дэвшигчид Сонгуулийн Ерөнхий хорооноос түр үнэмлэхээ гардан авлаа. Энэ удаагийн сонгуульд бие дааж 69 хүн нэр дэвшсэнээс МУГЖ, дуучин Самандын Жавхлан ганцаараа УИХ-ын гишүүн болоод байгаа билээ. Тэрбээр өчигдөр төрийн ордонд түр үнэмлэхээ гардаж авсаны дараагаа сэтгүүлчид ярилцлага өгсөн байна. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ ““Би суухгүй, явна. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Эд нарыг хөлдөө чирч бөөн юм болно. Намайг хараад нойр нь хүрэхгүй бөөн л юм болох байх даа” хэмээн хэлсэн байна. Мөн үүнээс гадна тэрбээр УИХ-ын гишүүн болж, төрийн ордонд залармагцаа УИХ-ын гишүүдийг дээл өмсөж сургахын төлөө ажиллана хэмээн хэлсэн нь олны анхаарлыг татаад байна. Учир нь олон нийт түүнийг дээл өмсөхийг биш, УИХ-д ард түмний төлөө ажиллаж, хууль батлах ёстой гавъяатад санууллаа.
Мөн энэ удаагийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшсэн хүмүүсээс ганцхан хүн суудал авсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү байлаа. Тэрбээр нэгэн үед намын даргынхаа нэр нөлөөнд УИХ-ын гишүүн болсон хэмээн олон нийтэд муугаар хэлэгдэж байсан ч энэ удаад намынхаа баатар болж намдаа парламентын ганц суудал авчрав. Тэрбээр УИХ-д ялалт байгуулсаныхаа дараагаар фэйсбүүк хуудаснаа “Би уулынхаа оройг хараагүй. Гэхдээ би дээш авирах болно. Эрдэнэтийн иргэдийн өгсөн итгэл найдварын хүчээр эгц дээш гарахад айх, ядрах зүйл алга” гэж бичиж сэтгэгдэлээ илэрхийлсэн. Мөн үүнээс гадна тэрбээр гишүүний түр үнэмлэхээ ч авч амжаагүй байхдаа “Ардчилалд аюул учирсан байна. Ардчилалд дусал ч гэсэн нэмэр бол гэвэл татгалзах зүйл алга” хэмээн жиргэсэн. Хэрвээ О.Баасанхүү гишүүн намаа сэлгэвэл МАХН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болох тухай мэдээлэл ч гарч байна. Нэгэн хэсэг намдаа муу хэлэгдэж байсан О.Баасанхүү онд хавчуулагдсан” гэх нэрнээсээ албан ёсоор салж байгаа ч “Ардчилалд дусал ч гэсэн нэмэр бол гэвэл татгалзах зүйл алга” хэмээн жиргэсэн ч олны анхаарлыг татаад байна. Харин тэрбээр өчигдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гардаж авсаныхаа дараагаар “МАХН-аас нэр дэвшиж сонгогдсоныхоо хувьд намынхаа дуу хоолой болно. МАХН-ы дуу хоолой болохоос гадна ардчилалыг хамгаална хэмээн хэлсэн байна. Ямартай ч тэрбээр МАХН болон Н.Энхбаяр даргадаа үнэнч байна гэдгээ илэрхийлсэн байна.