8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Амартүвшин, М.Уранцэцэг нарын дөрвөн жүдоч түрүүллэ

2016-07-02 12:30:19

Жүдо бөхийн “Чингис хаан” гранпри тэмцээн өнөөдөр Буянт-Ухаа спортын ордонд эхэллээ. Тус тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Азарбайжан, Хорват, Куба, Чех, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Словани, Люксембург, Казахстан, Киргизстан, Монгол зэрэг 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 жүдоч өрсөлдөж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорлоо. Энэ өдөр манай жүдочид дөрвөн жинд илүүрхэн алтан медаль хүртсэн бол Японы багаас нэг аварга төрлөө. Эрэгтэй 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин түрүүлж, хоёр жил дараалан тус тэмцээнд аваргаллаа. Мөн эмэгтэй 48 кг-ын жингийн финалд дэлхийн чансааг тэргүүлэгч М.Уранцэцэг, Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэг нар үлдээд байсан. Хоёр бөх он гараад гурван удаа таарахад бүгдэд нь Г.Отгонцэцэг хожсон юм. Тэгвэл энэ удаа М.Уранцэцэг өрсөлдөгчөө хожиж, аваргаллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ха
За даа Риог л харья. Идсэн хоол гаргасан баас 2 нь ямар болсныг олон улсын том тэмцээн харуулдаг шуу дээ.
2016/07/02 202.179.23.38