8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-07-02 12:51:00

ХОНЬ (3/21-4/19)

Дурлалын өдөр. Сексийн харьцаа ер бусын гайхамшигтай байна. Дотны хүнийхээ олон дутагдлуудыг хараагүй мэт өнгөрөө, хамгийн сайхан дурсамжуудаа хадгалан үлдэхийг хичээ. Энэ өдрийг амьдралаа бодож тунгаан өнгөрөө. Байгальд гарч зугаалж, биеийн хөдөлмөр хий. Идэхээ багасгаж, уран зохиол унших нь ашигтай. Хуурмаг шүтлэг бишрэлээс хол бай. Хэнтэй ч бүү марга. Зөнтэй зүүдлэх төлөвтэй. Хэрэв аалз, шавьж зүүдэлбэл таагүй үйл явдал тохиолдож магадгүй байна.

ҮХЭР (4/20-5/20)

Сонголт хийх өдөр. Олонх хүмүүс өнөөдөр үүрэг даалгавар зугаа цэнгэл хоёрын аль нэгийг сонгох сонголтын өмнө ирлээ. Хэрвээ төсвөө хэвийн байлгая гэвэл ганцаар зуслан дээрээ очиж ногооны талбай дээрээ ажилла. Энэ тохиолдолд илүү зарлага танаас гарахгүй. Сонирхолтой шинэ танилуудтай ч болно. Ядарч урам чинь хугарсан мэт санагдсан үед өөртөө анхаарал хандуулах нь зайлшгүй байх ёстой зүйл гэдгийг сана.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Багагүй өөрчлөлт болох өдөр. Үүний ихэнхи нь таны дотны хүмүүстэй холбоотой байна. Энэ амралтын өдөр хэтэрхий үймээнтэй болж магадгүй. Учир нь байнга өөрчлөгдөх нөхцөл байдлууд ба шинэ санаанууд танд дэмий суух, амар тайван байх боломж олгохгүй. Хэрвээ та хүсвэл ямар ч агшин тохиромжтой байх болно. Таны дотны хүнтэй холбоотой гэнэтийн шийдвэр та хоёр нэгэнтээ эвлэрснийг харуулна.

 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр эмэгтэйчүүд эрчүүд түүнийг нүд салгалгүй ширтэхийг мэдрэх болно. Шинэ дур сонирхол төрж болох юм. Гэхдээ энэ хүн төгс сайн сайхны тухай таны төсөөлөлтэй тохирохгүй. Эрчүүд хамт олонтойгоо уулзалдах, олноороо хичээлд суух, хамтын ажиллагаа эрхлэх, эсвэл санаа нэгтнүүдтэйгээ амарвал ашигтай болохыг од эрхэс зөвлөж байна. Архи дарс хэтрүүлэн бүү хэрэглэ. Аялах, явган аялах, биеийн тамираар хичээллэхэд сайн өдөр. .

АРСЛАН (7/23-8/22)   

Чухал шийдвэр гаргах, шинэ ажил эхлэхэд таагүй өдөр. Ирээдүй тодорхойгүй төлөвлөгөө олон дахин өөрчлөгдөх чухал асуудлууд таны анхаарлын гадуур орхигдсон байж магадгүй. Санхүүгийн болон гэр бүлийн асуудлаар ямар ч шийдвэр бүү гарга. Хуучин төлөвлөгөө, харилцаа холбоогоо эргэн харж, үр дүнг нь үнэлж цэгнэ. Шинэ түншүүд ажил нурааж магадгүй. Харин эртний андууд, төрөл садан үнэтэй зөвлөгөө өгөх байх.

ОХИН (8/23-9/22)

Од эрхэсийн байрлал таны сайн муу сэтгэл зовоосон бүх асуудлыг хурц, ил тод болгоно. Хөнгөмсөг дурлал гал халуун хайр болон хувирах боломжтой. Амьдралын эрч хүч бага байх тул та өөрийн ур чадвар, авьяас билгээ бүрэн хэмжээгээр гаргаж чадахгүй бололтой. Түүнчлэн нөхцөл байдлыг өөрийн зорилгод ашиглаж чадахгүй байх. Шинэ романтик эсвэл бэлгийн харьцаа үүсч болзошгүй.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та өөрийн болон дотны хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих ёстойг од эрхэс сануулж байна. Од эрхсийн таагүй байрлал сэтгэл санаа огцом хувирч, бие тавгүйтнэ. Эсрэг хүйсийн хүмүүстэй танилцахаас татгалз. Од эрхэсийн хөдөлгөөн саарч байгаа тул шинэ хүнтэй танилцвал муудаж сална. Зүүдээ эсрэгээр нь ойлго. Айж зүүдэлбэл ажил хэрэгт өөрчлөлт орно. Амралтын өдрөө ая тухтай гэр бүлтэйгээ амрахыг хичээ.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Зөрчилтэй өдөр. Амьдралын эрч хүч өндөр байна. Гэвч гарагуудын таагүй байрлал санаагаа хэрэгжүүлэхэд саад болно эсвэл харилцан ойлголцлыг бүрэн алдагдуулна. Хайрттайгаа маргалдах, харилцан гомдох нь харилцааг бүр хөндийрүүлнэ. Сэтгэл хөдлөл хил хязгаараа даван гарч болзошгүй. Таны сэтгэлийн хөөрлөөр шийдсэн асуудал сайн үр дүнд хүргэхгүй гэдгийг сана. Зүүд зөнтэй байна. Бусдад бүү ярь.

НУМ (11/22-12/21)

Энэ өдөр ихэнх хүмүүсийн хувьд цочрол, итгэл найдвар алдах гэх мэт сэтгэл санаанд тань том хар цэг гарах өдөр учир та үүнийг мартагдашгүй өдрүүдийн нэг байна. Өнөөдөр та бүхнийг мэддэг чаддаг хүний дүр төрхтэй байна. Анхаарлаа нэг л асуудал дээр төвлөрүүл. Үгүй бол зарлага тань дотны хүмүүсийн тань дургүйцлийг төрүүлнэ. Гэрийн болон хувийн асуудал нь ажил хэрэг, бизнесийг хоёрдугаар төлөвлөгөө рүү түлхэх болно.

МАТАР (12/22-1/19)

Танд дэлхий ертөнц саарал өнгөөр будагдсан мэт санагдаж тавгүй байна. Маргаашийн өдрийн эрч хүч, итгэлийг тань үгүй хийж болзошгүй. Ихэнх хүмүүс сайхан зүйл руу ороход уян хатан байдал эрч хүч дутагдана. Хэн нэгэнд шахагдалгүй өөрийн нөхцөл байдлаа бат бэх байлгахын тулд томоохон алхмуудыг хийж эхэл. Энэ өдөр өвдсөн бол шууд сэтгэл санаанаас болж байгааг бүү мартаарай. Стресс хатгаа авч болзошгүй өдөр. Өвчлөхгүйн тулд эртнээс өдөр бур жимсний шүүс уу.

ХУМХ (1/20-2/18)

Байгаль дэлхийгээс эрч хүч авч оюуны чадамжаа өсгөх өдөр. Аливаа зүйлсийн зарга шүүх, албан бичиг эмхэлж цэгцлэх, хувийн бизнесээ эхлүүлэхэд таатай. Эрүүл мэндээс шалтгаалан төлөвлөсөн аялал эсвэл чухал уулзалт, бичиг баримтанд гарын үсэг зурах, сурлагатай холбоотой асуудлууд хойшлогдоно. Бүү гутар нөхцөл байдалдаа захирагд.

ЗАГАС (2/19-3/20)

Хуучны тасарсан харьцаагаа сэргээхэд таатай. Хэрвээ та хувь заяаны эсвэл нөхцөл байдлын эрхээр ганц бие бол хуучны дотно хүнтэйгээ харьцаагаа сэргээхээр оролдоод үз. Гал халуун хайр дурлалын эхлэл болох гайхалтай урилга ирж магадгүй. Гэхдээ сэтгэл хөдлөлөө барьж, нэг удаагийн уулзалтаар бүхнийг дуусгахаас сэргийл.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл