УИХ-ын ээлжит сонгууль өнгөрч буй долоо хоногт болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгуульд нийт 400 гаруй нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН-ынхан үнэмлэхүй ялалт байгууллаа. Тодруулбал, МАН 65, АН 9, Бие даагч 1, МАХН-аас тус бүр нэг нэг нэр дэвшигч ялалт байгуулсан. Монгол ардын нам ирэх дөрвөн жил төрийн эрхийг барих нь тодорхой болж, анхдугаар чуулганаа ирэх долоо хоногийн хоёр дахь өдөр буюу энэ сарын 05-ны өдөр хуралдахаар болсон байна. Тэд нийгмийн салбарт юуг амлаад байгаа талаар мэдээлэл хүргэе.
ЭРҮҮЛ МЭНД: ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМИЙН ЗАРДЛЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖҮҮЛНЭ
-Ургийн эрт үеийн оношлогоонд жирэмсэн эхчүүдийг бүрэн хамруулж, эх нялхсын эндэгдлийг бууруулна.
-Тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлнэ.
-Улаанбурхан, салхин цэцэг гэх мэт халдварт өвчний дархлаажуулалтыг бүрэн шийдэж, өвчлөлийг эрс бууруулна.
-Хүүхэд төрүүлсэн ээжүүдэд даатгуулсан хэлбэрээс нь үл хамааран хөдөлмөрийн хөлснөөс адил хувиар тооцон тэтгэмжолгох эрх зүйн орчин бүрдүүлнэ.
-Хүүхдээ гурван нас хүртэл асарч байгаа эхчүүдийн НДШ төлсөн хугацаа тасрахгүй байх боломж бүрдүүлнэ.
-Төрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор эхийн ажилласан хугацааг 1.5 жилээр нэмэгдүүлэн тооцно.
-Ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан “Байгууллагын цэцэрлэг”-ийг татварын бодлогоор дэмжинэ.
-Гурав ба түүнээс дээш хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах, одонтой ээжүүдийн тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх хувь эрхзүйн орчныг боловсронгуй болгох замаар “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
ЭРҮҮЛ МЭНД: ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭМИЙН ЗАРДЛЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖҮҮЛНЭ
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг үеийн найзуудтайгаа хамт суралцах нөхцөлийг бүрдүүлж шаардлагатай дэд бүтцийг сайжруулна.
-Анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулж, нэг ангид 30-аас ихгүй хүүхэд суралцдаг болгох бөгөөд гурван ээлжээр хичээллэж байгаа ерөнхий боловсролын сургуулиудыг хоёр ээлжтэй болгоно.
-Малчны хүүхдийг 6-8 насны сонголттойгоор сургуульд элсэн сургах боломж бүрдүүлнэ.
ГЭР БҮЛ: 18 ХҮРТЭЛХ НАСНЫ ДӨРӨВ БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛИЙГ ОРОН СУУЦЖУУЛНА
-Залуу гэр бүл, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш олон хүүхэдтэй гэр бүлийг тэргүүн ээлжинд орон сууцжуулах, орон сууцны түрээсийн урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг гадны орны туршлагаас нэвтрүүлнэ.
-Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах эрх зүйн орчин бүрдүүлнэ.
-Өрх толгойлсон эх эцгийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ.