8o
Улаанбаатар хот
mobile menu

МАК-ыг Н. Цэлмүүн удирдана

2016-07-04 12:20:00

МАК-ийн эзэн Б.Нямтайширийн хүү Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод байна. Хүү нь төрийн албан хашиж байгаа учраас    Б.Нямтайшир охин Н.Цэлмүүндээ өөрийн бизнесээ өвлүүлсэн байна. 

Энэ талаар Монголын Алт Корпораци буюу МАК ХХК-ийн Дэд Ерөнхийлөгч Нямтайширийн Цэлмүүн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэр “Өнөөдөр миний хувьд томоохон үйл явдал тохиож байгаа тул та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодлоо. Эцэг эх маань 23 жилийн уйгагүй их хөдөлмөрөө надад итгэл найдвар агуулж удирдуулахаар аав маань өнөөдөр ажлаа албан ёсоор шилжүүлж байна. Өнөөдөр би олон МАКчуудын ирээдүйг хариуцлагатай хариуцахаас гадна, урдаа байгаа том төслүүдээ урагшлуулах үүрэг хүлээж байна. Сүүлийн 4 жил эдийн засгийн уналттай үед МАК компани оршин тогтнолын төлөөх тэмцлийн хажуугаар нийтдээ 1.5 тэр бум ам.долларын төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүд ажлын байр бие болгохоос гадна, улсын төсөвт, Монгол Улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно! Би хичээнээ! Хамтдаа хөгжицгөөе залуусаа! Монголын томоохон компанийн хамгийн залуу эмэгтэй СEO болсондоо баяртай байна!” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Urund barigdsan company shuudee yugaa gaxuildag yum
2016/07/04 182.160.3.70
зочин
Энэ тэнэг хүүхний тухай яасан их мэдээллийг оруулдаг юм бэ залхмаар юмаа аав охины бизнес нь бусдад ямар хамаатай юм Сүрхий хүн болох гээд ядчих юма Яршигтай юм Улсаас хулгайлсан зүйлээ гайхуулах юмаа
2016/07/04 103.23.51.3
  • Recent
  • Most Read
  • Most Comment