8o
Улаанбаатар хот
mobile menu

Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн ямар байх вэ

2016-07-04 12:50:00

  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гаригт 85 дугаар зарлиг гаргаж, УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг 07 сарын 05-ны өдөр буюу маргааш хуралдуулахаар зарлиг гаргасан билээ. Энэ удаагийн анхдугаар чуулган нэлээд яаралтай хуралдаж байгаа бөгөөд  тун удахгүй наадам, АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт манай улсад зохион байгуулагдаж гэж байна. Тийм учраас шинэ Засгийн газар цаг алдалгүй томилгоогоо хийж, хариуцлагатай ажиллах учиртай. АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтаар 4500 орчим төлөөлөгч мөн 50 гаруй улсын төрийн тэргүүн ирэх учраас манай улсаас маш өндөр хэмжээний зохион байгуулалт шаардана. Маргааш анхдугаар чуулган хуралдаж шинээр УИХ-ын гишүүд болж байгаа хүмүүс тангараг өргөнө. Үүнээс гаднаУИХ-ын дарга, УИХ-ын дэд дарга, Ерөнхий сайд болон, сайдуудыг томилох ёстой. Одоогийн байдлаар МАН-ын удирдах зөвлөлөөр УИХ-ын гишүүн Су.Батболдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн ИТХ-ын даргаар Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг нэр дэвшүүлээд байна.

Үүнээс гадна УИХ-ын дарга, Ерөнхий сайд, яамдуудын сайдууд хэн байх вэ гэдэг асуудал олны анхаарлыг татаж байна. Харин энэ удаагийн шинэ парламентыг удирдах УИХ-ын даргад МАН-ын дарга М.Энхболд, Н.Энхболд нарын нэр яригдаж байна. Н.Энхболдыг энэ албан тушаалд илүүтэй нийцнэ гэж дүгнэж байгаа аж. Харин Шадар сайдын албан тушаалд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын нэрийг дэвшүүлэх сурагтай. Түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын бүлгийн даргаар ажилласан. Түүнийг аливаа асуудалд намын нөхдөө тэргүүлэн оролцож, сөрөг хүчнийхээ дуу хоолойг хүргэж чаддаг учраас шадар сайд аль эсвэл аль нэг яамны сайдаар очно гэсэн таамаглал ч мөн байна. Мөн өнгөрсөн тавдугаар сарын 27-нд МАН-ын Бага хурлын V хуралдаан болж байхад УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр гишүүн нэрээ татаж байсан билээ. Түүний хувьд Булган аймагт нэр дэвшихээр яригдаж байсан ч эмэгтэйчүүддээ зайн тавьж өгч С.Баяр даргатай хамт МАН-ын төв штабд сонгууль удирдана хэмээн нэр татаж байсан. Боловсрол эрдэм мэдлэгтэй Ё.Отгонбаярын хувьд БСШУ-ы сайдад яригдаж байгаа аж. Одоогийн байдлаар дараахь хүмүүсийг нэр дэвшүүлэхээр болоод байгаа аж. 
 Шинээр байгуулагдах Засгийн газрын бүтцийг танилцуулбал,
 
УИХ-ын дэд даргад Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол
Шадар сайдад Ц.Нямдорж, С.Бямбацогт
Уул, уурхай эрчим хүчний сайдад Г.Тэмүүлэн, Ц.Дашдорж, Н.Номтойбаяр
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад Т.Ганди, Б.Мөнхбаатар, Д.Оюунхорол,
БСШУ-ы сайдад Л.Оюун-Эрдэнэ, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол,
Гадаад харилцааны сайдад Г.Занданшатар, П.Цогтбаатар
Хууль зүйн сайдад Ц.Нямдорж, Ц.Мөнх-Оргил
Хүнс хөдөө ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад Т.Гантулга, н.Баямөнх
Сангийн сайдад Ч.Улаан, Б.Чойжилсүрэн
Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаяр
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад Я.Содбаатар нарын аль нэг нь томилогдож магадгүй гэсэн мэдээлэл гарч байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Улс төрч эмэгтэй хүний нүүр царай болсон, хашир туршлагатай Ганди сайд бол болж байнаа, салбараа сайн мэддэг, нягт нямбай. Мөн Дашдорж, Цогтбаатар нар болж байнаа. за бусад нь гишүүний ажлаа хий
2016/07/07 103.229.120.97
Зочин
Дан дээлтэй Мэргэжлийн ЗГ байгуулах нь зүйтэй. Ямар боловсон хүчин дутагдана гэх биш дээ. Хүрэлсүх Ерөнхий сайд, Харин Нямдорж гишүүнээр ХЗЯ-ыг толгойлуулж Чингис самуурай бондын учрыг олуул.
2016/07/05 103.242.47.18
жаа
УИХ-дсуудал авчирсан гээд бялуугаа хуваах гээд бна уу Давхар дээл ч хэрэггүй дээ. Ц.НЯМДОРЖ Ц.МӨНХОРГИЛ хар бол хууль зүйн сайд байх хүмүүс мөн
2016/07/05 103.26.195.151
жанчив
Лүндээжанцан их хурлын даргад нэр дэвших эрхтэй,Н.ЭНХБОЛД их ноён нуруутай хүн харагддаг Оюунхоролоос өөр сайд хийчих мэдлэг боловсролтой залуу боловсон хүчин баймаар л юмдаа
2016/07/05 103.26.195.151
Zochin
Sangiin saidad Davaasvren - mash ikh turshlagatai zarchimch khvn ,ekh oronch shudraga.Uul uurhai - L.EnkhAmgalan ,BHY - J.Enkhbayar ,UIH - darga Nyamdorj ,huuli zvin yam Monkhbatar,ES- M.Enkhbold .
2016/07/05 70.194.103.6
зочин
УЛААН САНГИЙН САЙДАД ХЭРЭГГҮЙ ДЭЭ ӨӨР ХҮН АЛГА УУ ТУЙЛБАРГҮЙ ХҮН ДЭ, ХАРИН ДАВААСҮРЭН ЭСВЭЛ ХАЯНХЯРВАА НАР ХАМААГҮЙ ДЭЭР
2016/07/05 150.129.143.145
зочин
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДАД ЗАНДАНШАТАР ТУРШЛАГАТАЙ УЛС ТӨРЧ, НХХ-ИЙН САЙДАД ГАНДИ ТУРШЛАГАТАЙ УЛС ТӨРЧ НАРЫГ ТОМИЛБОЛ ИХ ЗҮГЭЭР ДЭ
2016/07/05 150.129.143.145
БОЛДКО
ГАНДИ САЙД БОЛ ЖИНХЭНЭ МЭРГЭЖЛИЙН АВЧ ЯВЖ ЧАДНА. НЯМКА БОЛ ХУЛГАЙЧДЫГ БАРЬЖ ИДЭЖ УУСНЫГ НЬ ТӨЛҮҮЛЖ ЧАДНА. ЦОГТОО САЙДТАЙ ЯРИХ ЮМ АЛГА. ГАНЦ НЭГ СОНИН НЭР ЯВЖ БАЙГААГ ЭС ТООЦВОЛ МЭРГЭЖЛИЙН ЗГ БАЙНА ОО
2016/07/04 150.129.140.111
Zahias
Ulaand sang atguulj bolohgui shuu. Mongoliig dampuuruuldag. Toroos zailuul
2016/07/04 150.129.141.66
zochin
S.BAyar yu gej hellee. Odoo bid naraas shine sanaa onoo garahgui ee, erch huch baihgui ee, tiimees zaluuchuudaa demjih heregtei. J. Bat-Erdene zam teewer deer baih heregtei. Tegeed busad zaluuchuudiig
2016/07/04 202.126.91.90
zochin
S.BAyar yu gej hellee. Odoo bid naraas shine sanaa onoo garahgui ee, erch huch baihgui ee, tiimees zaluuchuudaa demjih heregtei. J. Bat-Erdene zam teewer deer baih heregtei. Tegeed busad zaluuchuudiig
2016/07/04 202.126.91.90
Zochin
S.BAyar yu gej hellee. Odoo bid naraas shine sanaa onoo garahgui ee, erch huch baihgui ee, tiimees zaluuchuudaa demjih heregtei. J. Bat-Erdene zam teewer deer baih heregtei. Tegeed busad zaluuchuudiig
2016/07/04 202.126.91.90
зочин
бичээч яг зөв хэлжээ АН хийдэг, МАН аахилж агсардаг
2016/07/04 122.201.26.164
зочин
сайхан хулхидууллаа даа гээд инээж бга шүү
2016/07/04 122.201.26.164
зочин
угаасаа ам ажил нь зөрөөд эхэлж байгааг хараа биз сангийн яамыг Чойжилсүрэнд өгч хэрхэвч болохгүй
2016/07/04 122.201.26.164
зочин
МАН давхар дээлний талаар нилээд их ярьдаг байсан, гэтэл өнөөдөр байдал өөрөөр эргэж байх шиг байна, сонин юм шүү.Төрийн эрх мэдэлд хүрчээд өчигдөрөө мартчихна гэж баймааргүйсэн хи хи хи
2016/07/04 202.179.6.54
зочин
МАН-ын намын мөрийн хөтөлбөрт давхар дээлгүй ЗГ байгуулна гэсэн шүүдээ үүнийгээ хэрэгжүүлбэл зүйтэй
2016/07/04 202.131.245.10
ЗАСАГ
ДАВХАР ДЭЭЛГҮЙ ЗАСАГ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ
2016/07/04 112.72.11.105
МОНХОР
Т.Ганди, П.Цогтбаатар,Ё.Отгонбаяр,Ц.Мөнхх-Оргил, Ж.Энхбаяр, нарыг дэмжинэ. Бусдыг нь гаднаас давхар дээлгүй нөхдөөр бүрдүүлмээр байна шүү найзууд аа!
2016/07/04 202.131.238.2
Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байна Залуусаа дэмжээрэй
Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байна Залуусаа дэмжээрэй
2016/07/04 122.201.22.251
Дэмжигч
Яамдаа цөөлөх хэрэгтэй. Давхар дээлгүй байх нь чухал. МАН-д ямар боловсон хүчний хомсдол байх биш дээ
2016/07/04 202.180.220.172
Бичээч
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Нөхөд минь гашуун
2016/07/04 202.131.252.213
Мөнхөө
Дан дээлтэй засгийн газар байгуулахгүй бол дараагийн сонгуульд ялагдана шүү
2016/07/04 220.125.174.130
эмч
Ингээд л эрүүл мэндийн яам байдаггүй юм даа
2016/07/04 202.70.42.158
Даваадоржийн Жаргалсайхан
Ухаалагаар томилгоогоо хийгээрэй. Ард түмнийхээ саналыг ямагт санаж сэрэж яваарай Амжилт хүсье
2016/07/04 150.129.141.126