8o
Улаанбаатар хот
mobile menu

Алба хаагчид түймрийг унтраахаар галын голомтод ажиллаж байна

2016-07-04 14:56:00

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ой, хээрийн хоёр түймэр гарсан байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын сумын төвөөс 30 км зайд буюу Тарвагатай багийн “Цагаан шилүүстэй” гэх газар ойн түймэр гарсан аж. Энэ талаарх дуудлага энэ сарын 2-ны өдөр тусаймгийн Онцгой байдлын газарт иржээ. Уг дуудлагын дагуу  аймгийн гал унтраах ангийн хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж  түймрийг бүрэн унтраасан байна. Түүнчлэн энэ сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын төвийн урд зүг 8 км зайд Хуластай багийн “Суман-Гүн” гэдэг газар түймэр гарчээ. Одоогоор аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид түймрийг унтраахаар галын голомтод ажиллаж байна байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment