Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн гүүрний хөдөлгөөнийг зам засварын ажилтай холбогдуулан хаажээ. Тэрхийн гүүрний 217 у.м төмөр бетон гүүрэнд засвар хийхтэй холбогдуулан тээврийн хэрэгсэл нэвтрэх хөдөлгөөнийг 2016 оны 07 дугаар сарын 03-ны 00:00 цагаас эхлэн засварлаж дуусах хүртэл хугацаанд бүрэн зогсоох Зам, тээврийн сайдын тушаал гарсан учраас гүүрээр нэвтэрч орон нутгийг зорих иргэд өөр бусад чиглэлийг сонгож явахыг анхаарууллаа.
Тэрхийн гүүрний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ
2016-07-04 15:35:51