8o
Улаанбаатар хот
mobile menu

"Эрдэнэзуу” хийдээс бурхан хулгайлсан этгээдүүдэд ял оноолоо

2016-07-04 15:39:00

Одоогоос хоёр жилийн өмнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэзуу” хийдээс музейгээс долоон ширхэг бурхан хулгайд алдагдсан хэрэг гарч байсан билээ. Бурхан хулгайлсан этгээдүүдэд Хархорин сумын сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, Т, Д, М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч тус бүрээс нэг сая төгрөгийн эд хөрөнгө хураажээ. Мөн 10 жил нэг хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment