Орбитын уулзвараас Толгойтын эцэс үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд гүүрний засварын ажлыг 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэл хийх тул нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтийг өөрчиллөө. Дээрх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний: Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник“, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:16 “Баруун салаа-Далангийн зас-10-р хороолол”, Ч57 “Улаан чулуут-Их наран-Вокзал”, Ч:46 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлүүдийн замнал зураглалын дагуу өөрчлөгдөнө.
Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2016-07-04 16:44:26