Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын нээлтийн тасалбарыг ирэх сарын 6-наас буюу маргаашнаас эхлэн Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний кассаар худалдаална. Тасалбарын багцын үнэ Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч 16, 20, 24 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд жуулчдын тасалбар 25 ам.доллар байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан. 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар наадмаар ажлын таван өдөр амардаг болсон. Харин энэ жил долдугаар сарын 9, 10, 16, 17 амралтын өдрүүд таарч байна. Тиймээс долдугаар сарын 8-нд амарч, 18-нд ажил эхэлнэ. Өөрөөр хэлбэл Үндэсний их баяр наадмаар ес хоног амрах юм байна.
Наадмын тасалбарыг маргаашнаас худалдаална
2016-07-05 08:45:00