Өнөөдрөөс эхлэн нийслэлийн Нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо. Орбитын уулзвараас Толгойтын эцэс үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км автозамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд гүүрний засварын ажлыг өнөөдрөөс эхлэн ирэх 10 дугаар сарын 30-ныг хүртэл хийх тул нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлтийг өөрчлөхөөр болсон байна. Тодруулбал, Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник“, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:16 “Баруун салаа-Далангийн зас-10-р хороолол”, Ч57 “Улаан чулуут-Их наран-Вокзал”, Ч:46 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлүүдийн замнал доорх зураглалын дагуу өөрчлөгдөж байгаа юм байна.
Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орлоо
2016-07-05 09:35:00