8o
Улаанбаатар хот
mobile menu

4 настай охиныг үхэлд хүргэсэн Т.Цогт, Г.Маралмаа нарыг өнөөдөр шүүнэ

2016-07-05 10:20:00

Өнгөрсөн 2015 оны хоёрдугаар сарын 21-ны өдөр төрсөн эцэг, болон хойд эхийнхээ гарт амиа алдсан 4 настай охины талаарх харамсалтай хэрэг гарсан билээ. 4 настай охиноо зодож, улмаар үхэлд хүргэсэн хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Уг нь өнгөрсөн сарын 20-нд болох байсан ч шүүгдэгч нар өмгөөлөгч нэмж авсан бөгөөд шинэ өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцах шаардлагатай гэж үзсэн учраас энэ сарын 5-ыг хүртэл хойшлуулсан юм. Шүүгдэгч нарыг дөрвөн настай охин О-г зодож, үхэлд хүргэсэн хэрэгт буруутгаж өмнө нь тэдэнд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар оноосон 25 жилийн хорих ял оноож, 2 жилийг нь өршөөж, тус бүр 23 жилийн хорих ял оноосон билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment