
МАН-ын Удирдах зөвлөл сая хуралдаж УИХ-ын даргаа сонголоо. Удирдах зөвлөлөөс УИХ-ын даргаар МАН-ын дарга М.Энхболдын нэрийг дэвшүүлэх шийдвэр гаргасан байна. Мөн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дэд даргаар Ц.Нямдорж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярвааг сонгох шийдвэрийг тус тус гаргаад байгаа аж.



