8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын бүлгийн даргаар С.Эрдэнэ сонгогдлоо

2016-07-05 15:30:00

УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр нээлтээ хийж, гишүүд тангаргаа өргөсөн билээ. Анхдугаар чуулганы дараа АН-ын дарга З.Энхболд УИХ-д сонгогдсон намынхаа гишүүдэд баяр хүргэсэн юм. Улмаар АН бүлгийн хуралдаанаа хийж бүлгийн даргаа сонголоо. Хуралдаанаар С.Эрдэнэ гишүүнийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгосон юм. Ингэснээр УИХ дахь АН-ын бүлэг нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр парламентад ажиллахаар болов.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
баяр хүргье. сөрөг хүчний байр сууриа жинхэнээр нь харуулах хэрэгтэй шүү, та чадна амжилт
2016/07/05 202.179.6.54
Иргэн
Бага л идэж уугаарай С.Эрдэнэ даргаа
2016/07/05 202.21.106.137