
Өнөөдөр УИХ-ын шинэ парламент бүрдэж, гишүүд тангарагаа өргөн, анхдугаар чуулганаа хийсэн билээ. Анхдугаар чуулганаар УИХ-ын даргад М.Энхболдын нэрийг дэвшүүлж 86,6 хувийн саналаар дэмжсэн юм. Дараа нь намын бүлгүүд хуралдаж, Ардчилсан намын бүлгийн даргаар С.Эрдэнийг, МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярвааг сонголоо. Харин УИХ-ын дэд даргаар МАН-аас одоогийн байдлаар Ц.Нямдоржийн нэрийг дэвшүүлээд байгаа аж.



