8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: М.Энхболд УИХ-ын дарга болж, Г.Маралмаа, Т.Цогт нарын шүүх хурал хойшилсон өдөр

2016-07-05 18:15:00

Бороо зүсрэх зун, шувуу буцаж гуниг бас ухаан нэмэх намар, биеэ дагаад сэтгэл хүртэл дулаацахыг хүсэх өвөл, итгэл хүлээлт тээсэн хавар. Эх сайхан нутаг минь дөрвөн улирал ээлжилсэн энэ сайхан оройн мэндийг хүргэе. Өнөөдөр нийгэм улс, төрийн амьдралд чухал сэдэв олон байлаа. Анхдугаар чуулган нээлтээ хийж, УИХ-ын гишүүд тангараг өргөсөн юм. Ингээд энэ өдрүүдэд нийгэм улс төрийн амьдрал өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэдэг “Монголын нэг өдөр” тойм булангаа хүргэж байна. Өнөөдрийн тоймоо хүлээн авч уншина уу.

Гишүүдийн олонхийн саналаар М.Энхболд УИХ-ын дарга боллоо

УИХ-ын даргаар М.Энхболдыг томилохыг гишүүдийн дийлэнх олон дэмжлээ. Тэрээр "Монголынхоо бүрэн эрхэт ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Сонгуулийн хуулийн дагуу зохион байгуулсан бүх шатны байгууллагуудад талархал илэрхийлье. Төрийн сүлдэндээ сүсэглэн тангарагаа өргөсөн УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье. Ингэснээр УИХ-ын бүрэн эрх нээгдлээ. УИХ үйл ажиллагаандаа Үндсэн хуульд заасан төрийн зарчмыг баримтлан ажиллах болно. Сөхөрсөн эдийн засгаа хөл дээр нь босгож, айл бүрийн амьжиргааг дээшлүүлэхийн төлөө ажиллах болно. Төрийн нуруу түвшин, түмэн олон амгалан байх болтугай" гэв. Ийнхүү УИХ-ын анхдугаар чуулган намын даргаа сонгосноор өндөрлөж байна. 

УИХ-ын дэд дарга нарыг баталлаа

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг гишүүдийн 97.1 хувь нь дэмжин баталлаа. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлснийг гишүүдийн 95.8 хувь нь мөн адил дэмжин баталсан байна. Энэхүү санал хураалтад нийт 72 гишүүн оролцжээ.

ЗИ-гийн сонгуулийн “Шок”

Монголчууд бид хэдхэн хоногийн өмнө улс эх орныхоо ирэх дөрвөн жилийн өнгийг тодорхойлох сонголтоо хийсэн билээ.  Уг сонголтын хөг өнөөдөр ч дусаагүй байгаа энэ цаг үед олонх болсон МАН шинэхэн Засгаа бүрэлдүүлэхэд ханцуй шамлан орж байна. Мөн өнөөдөр шинэ гишүүд тангарагаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсан АН-ынхан бүрэн эрхийг хугацаа дуусаж ажлаа өгөх учиртай. Гэтэл АН-ын ийм бодолгүй байгаа бололтой. Учир нь АН-ын дарга З.Энхболд өчигдөр мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр уг мэдээллийнхээ үеэр "Хар машинаас гарсан нийт санал өгсөн хүний тоо нэрсийн хавтгайтай мөргөх ёстой. Манайхан ХУД-ийн 55 дугаар хэсгийн хороонд шалгалт хийлээ. Гарын үсэг зураагүй 234 нэр гарсан. Тэгэхээр 234 санал өгсөн сонгогч алга байна. Нэг тойрог дээр л ийм хэрэг гарлаа. Тиймээс чуулган хуралдуулах нь хууль бус гэж үзэж байна. Мөн саналын хуудас дууссан зарим аймагт саналын хуудсыг хувилан санал авсан байна. Тэгэхээр тэр саналуудыг хүчингүй болгох хэрэгтэй. 18 мянган царцаа санал өглөө. Тэр нь хууль цагдаагийн байгууллагаар тогтоосон байхад хууль зөрчиж болохгүй” хэмээн мэдэгдэл хийсэн юм. Үүгээр ч зогсохгүй "Сонгуулийн тухай хуулийн олон заалтыг зөрччихөөд УИХ-ын гишүүн болно гэдэг утгагүй. МАН-ын гишүүд ээБид шударга сонгуулийг хүсч байна. Энэ зөрчлийг шалгаж, шийдвэрлэхэд хоёр долоо хоног шаардлагатай болов уу гэж бодож байна.Хууль бус УИХ-ыг эхлүүлэхгүйн тулд шалгах хэрэгтэй. Хуулийн дагуу ажиллаач ээ төрийн байгууллагынхан" гэж мэдэгдсэн нь иргэдийн дургүйцлийн хүргэж, цахим ерөтнцөд шуугиан тариад авсан билээ. Үүнийг үзэж, харж, сонссон зарим иргэдАН-ынхан төдийгүй З.Энхболд сонгуулийн ялагдлын “шок”-ноосоо гарч байна хэмээн ярьж  эхэлсэн юм.

Яагаад гэвэл хэдхэн хоногийн өмнө 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт хаагдаж СЕХ урьдчилсан дүнг танилцуулсны дараахан З.Энхболд мөн л шуурхай мэдээлэл хийж 2016 оны сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Монголын ард түмэн сонголтоо хийжээ. Бид тэдний сонголтыг хүндэтгэн үзнэ. Бидний эрх барьсан дөрвөн жил амаргүй байсан. Бид хийж болох бүх зүйлийг санаачлан, идэвх зүтгэлтэй байсныг хийсэн ажил харуулах байх. АН-аас арав гаруй хүн ялалт байгуулжээ. Тэдэндээ баяр хүргэе. Хэцүү, амаргүй жилүүд үргэлжилнэ. МАН-ынханд амжилт хүсье. Журмын дагуу АН-ын дарга миний бие, Ерөнхий нарийн бичгийн дарга Эрхэмбаяр нар хариуцлага хүлээх болно" гэж албан ёсоор мэдэгдэж байсан. Гэтэлшинэ гишүүд тангараг өргөх,  анхдугаар чуулганаа эхлүүлэхтэй зэрэгцэн хэд хэдэн хоногийн дотор тэс ондоо хоёр зүйл ярьж байгаа нь цаанаа энэ жилийнсонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, ард түмний сонголтыг үгүйсгэж байгаагийн илрэл.Мөн ялагдлаа хүлээн зөвшөөрч ядахгүй яваа бололтой. Сонгууль дуусаад 6 хонох энэ хугацаандАН-ынхан төдийгүй З.Энхболд сонгуулийн ялагдлыг “шок”-ноосоо гарч чадахгүй байсаар өнөөдрийг хүрэв үү. Эсвэл унтаж байгаад гэнэт цочиж сэрсэн үү үү гэдэг нь хачирхалтай.  

Олон улсын дугуйн уралдаанд монгол дугуйчид амжилттай оролцож түрүүллээ

Өвөрмонголын Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошуунд болсон “Чингис хаан-2016” олон улсын дугуйн тэмцээн энэ сарын 3-ны өпөр болж өндөрлөлөө. Тэмцээнд эрэгтэй болон эмэгтэйчүүдийн холын зайн уралдаанд Монголын дугуйчин Ж.Сайнбаяр, Т.Энхжаргал нар түрүүлсэн байна. 19 настай Ж.Сайнбаяр эрэгтэйчүүдийн уралдаанд 6 цаг 33 мин 54 сек-ийн амжилт гаргасан бол эмэгтэйчүүдийн уралдаанд Т.Энхжаргал 7 цаг 23 мин 15 сек-ийн амжилтаар нэгдүгээр байрт шалгарчээ. Энэ оны уралдаанд Хятад, Монгол, Орос, Герман, Филиппин зэрэг орнуудын 600 гаруй тамирчин оролцсон байна.

З.Энхболд АН-ын даргаас чөлөөлөгдлөө

АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар АН-ын дарга З.Энхболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний оронд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон юм. Мөн АН-ын УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг томилохоор болсон байна. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийг, УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг санал болгожээ. Улмаар АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 18-нд хуралдуулахаар товлов.

Наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний газрууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД

07 дугаар сарын  10–нд  09.00 –24.00  цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12–нд амарч, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ны салбар дэлгүүр: 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хан-Уул дүүрэгт байрлах “Юнайтэд” салбар 07 дугаар сарын 11,12,13-нд, III хороололд байрлах “Номин” салбар 07 дугаар сарын 11,12-нд амарна.

Бусад бүх салбарууд баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркетууд  07 дугаар сарын 10-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. Сонгинохайрхан дүүргийн таван шард байрлах  “Сансар” супермаркет  07 дугаар сарын 10, 11, 12, 13–ны өдрүүдэд  06.00-24.00 цагт, 07 дугаар сарын 14–ны өдрөөс эхлэн хэвийн ажиллана. Нарантуул худалдааны төвд байрлах “Сансар” бөөний төв 07 дугаар сарын 10–аас 07 дугаар сарын 20 хүртэл амарна, 07 дугаар сарын 20-с эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса-2” дэлгүүр 07 дугаар сарын 10, 11, 12–нд 07.30–24.00 цаг хүртэл ажиллана. Баярын өдрүүдэд бусад сүлжээ дэлгүүр 09.00-11.00 цагт, “Март” салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цагт тус тус амралтын өдөргүйгээр ажиллана.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллаж, “Зунжин” болон “Миний хайпермаркет” 08.00-24.00 цагт ажиллана. Баяр наадмын өдрүүдэд бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй 08.00-22.00 цагт ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр  07 дугаар сарын 10 болон баярын өдрүүдэд ажиллахгүй.

“Нарантуул” худалдааны  төв  07 дугаар сарын 10 -нд 10.00 – 19.00 цагт ажиллаж,  07 дугаар  сарын 11–19-ний өдрүүдэд амарч 07 дугаар  сарын 20–ны өдрөөс эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд  09.00 -19.00 цагт ажиллаж,  07 дугаар сарын 11-17-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд 07 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл   ажиллаж, 07 дугаар сарын 11-14-ний өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт  ажиллаж,  07 дугаар сарын 11-17-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 07 дугаар сарын 10–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15–ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16–аас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 07 дугаар сарын 11-15–нд  амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Маргааш хотын дарга болон НИТХ-ын даргыг сонгоно

НИТХ-ын тэргүүлэгчид Хангарьд ордонд хуралдаж байна. Хуралдаанаар НИТХ-ын анхдугаар хуралдаа маргааш 11.00 цагт хуралдах товыг гаргасан юм. Ийнхүү НИТХ-ын анхдугаар хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэх юм байна. Үүнд:

  • Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай

  • Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох

  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

Мөн Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргын албан тушаалд хэнийг томилох вэ зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна. МАН-ынхан ИТХ-д олонх болсон учир хотын даргыг томилох ёстой. Энэ дагуу өнгөрсөн баасан гарагт нийслэлийн МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, хотын даргын албан тушаалд Су.Батболдын нэрийг дэвшүүлжээ. Харин НИТХ-ын даргаар нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй ажиллана гэсэн албан бус мэдээлэл гараад байгаа билээ. 

 Г.Маралмаа, Т.Цогт нарын шүүх хурал дахин хойшиллоо

Дөрвөн настай бяцхан охиноо зодож, улмаар үхэлд хүргэсэн гэх хэрэгт холбогдоод байгаа охины төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшиллоо.   Шүүгдэгч Г.Маралмаа улсын өмгөөлөгчөөсөө татгалзаж өмгөөлөгч Энхмандахыг авах хүсэлт гаргасан учир шүүх хурал ийнхүү хойшилжээ. Шүүх хурлыг энэ сарын 27-ны 10:00 хүртэл хойшлуулсан байна.

Дуучин Т.Дэлгэрмөрөн: Тэр бүсгүй түүнтэй минь дэндүү адилхан байлаа

Дуучин Т. Дэлгэрмөрөн аялан тоглолтоор явж байгаад эхнэртэй нь усны дусал шиг адилхан бүсгүйтэй таарчээ. Энэ талаар дуучин өөрийн цахим хуудастаа бичсэн байна. Тэрбээр бичихдээ "Хүний зургийг зөвшөөрөлгүй хэн нэгэнтэй зүйрлэж тавьсныг минь уучлаарай дүү минь. Ахыгаа ойлгоно биз. Надад ёстой яг түүн шиг шоу амьдаараа мэдрэгдлээдээ ккк. Би өчигдөр Лондонгийн Монголчуудын наадам дээр явж байгаад нэгэн бүсгүйг хараад зог тусан шоконд орсон юм. Тэр бүсгүй түүнтэй минь миний нүдээр дэндүү адилхан байлаа. Гайхах, айх хоёр давхардаж өөрийгөө мэдрэлгүй өөдөөс нь явж очоод зургаа татуулахыг хүссэн юм би. Тэр өдөртөө бодлоос гарахгүй тэр чигтэй тоглолтоо хийж яагаад ч юм аймар баяртайгаар түүнийгээ дурсаж хоолойгоо сөөтөл сонсоосой гэсэндээ үхтлээ ориллоо. Сонссон л байгаасай. Андуудаа адилхан байгаа биз. Чамайгаа санах юм байна шдээ арга үгүйдээ ингэж зураг энэ тэрийг нь өөрийгөө саатуулах вэ дээ хайр минь амь минь. Заа гэхдээ ах дүүсээ сайхнаар бүгдийг бодож байгаарай. Сайхныг хэлдэг уруултай, Гоёыг хардаг нүдтэй хэмээн тэр минь хэлж үлдээсэн юм" гэжээ.

 “Монголын нэг өдөр” тойм булангаа хүлээн авч уншсан танд баярлалаа. Таны  маргаашийн тань ажил үйлсэд амжилт хүсье.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment