8o
Улаанбаатар хот
mobile menu

“U Money” картыг банкаар үйлчлүүлэхдээ ашиглах боломжтой

2016-07-21 14:50:00

Нийслэлчүүд автобусаар “U money” картаар үйлчлүүлдэг болоод нэг жилийн нүүр үзэж байна. Иргэд уг картыг 2600 төгрөгөөр худалдаж аваад мөнгөн дүнгээрээ цэнэглэж хэрэглэдэг. Одоогоор үүнээс өөр үйлдэл хийдэггүй. Тэгвэл цаашид автобусны картыг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа талаар нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Тухайлбал, зөвхөн автобусанд уншуулахаас гадна банкинд ашиглах зэргээр үйлдлийг нь нэмэгдүүлэхээр болжээ. Албаныхны мэдээлж буйгаар аль болох энэ сардаа багтаж үйлдлийг нь нэмж, төгөлдөржүүлнэ гэлээ. Одоогоор нийслэлийн хэмжээнд 300 орчим цэгт иргэдийн картыг цэнэглэж үйлчилж байна. Автобусны эцсийн буудал, хүн их зорчдог газар, Зар мэдээ сонин худалдаалах цэг, Welmart сүлжээ дэлгүүрүүдээр автобусны карт худалдах, цэнэглэх үйлчилгээ үзүүлж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment