АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох “АСЕМ-ын Залуучуудын чуулган” өнөөдөр эхэлнэ. Чуулган энэ сарын 6-10-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Уг чуулганд АСЕМ-ын гишүүн 51 орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцох юм байна. Олон улсын төлөөлөгчдийн хувьд 3000 гаруй залуусаас шигшигдсэн манлайлагчид гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Залуус энэ удаад улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг гэсэн үндсэн дөрвөн сэдвээр өөрсдөд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдлийг хайх аж. Ингээд тодорхой үр дүнд хүрч, түүнийгээ АСЕМ-ын дээд түвшний уулзалтад гаргаж тавих юм байна.
"АСЕМ"-ын Залуучуудын чуулган эхэллээ
2016-07-06 08:40:21