Монгол түмний Үндэсний их баярын наадам хаяанд ирлээ. Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар халж байгаа хэдий ч наадмын үеэр ихэнх нутгаар бороо орж, агаарын хэм буурах төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 9-нд баруун аймгийн нутгаар, 10-нд төв хэсгээр, 11, 12-нд нутгийнхаа зүүн хэсгээр хур тунадас орох төлөвтэй байгаа юм байна. Мөн баяр наадмын үеэр хэт халуун өдөртөө 10 хэмээр буурах аж. Энэ сарын 9, 10-нд нутгийн ихэнх хэсгээр их дуу цахилгаантай, аадар бороо үргэлжлэх орох төлөвтэй байгаагаас гадна баярын дараа буюу энэ сарын 14, 15-нд ихэнх нутгаар бороо орох аж.
Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орно
2016-07-06 08:59:59