8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын даргад нэр дэвшигч Су.Батболд

2016-07-06 09:36:00

Өчигдөр УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж Их Хурлын даргаар М.Энхболдыг томилж, шинэ гишүүд тангаргаа өргөсөн билээ. Харин Улаанбаатар хотын захирагч буюу хотын дарга өнөөдөр томилогдоно. Хотын даргад МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүнээр  ажилласан Су.Батболдыг нэр дэвшүүлж байна. Ингээд Улаанбаатар хотын захирагч буюу хотын даргад нэр дэвшигч Су.Батболдын товч намтарыг танилцуулъя.

Төрсөн огноо, газар: Төв аймгийн Зуунмод хотод 1968 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн.

Боловсрол: 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль

1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Инженер-багш мэргэжлээр

1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежерээр

2000 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Техникийн ухааны магистрын зэрэг

2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр

2012 онд Удирдлагын Академи-д Төрийн захиргааны менежментийн доктор (Ph.D) – ын зэрэг тус тус хамгаалсан.

Ажил эрхлэлт: 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженер

1993-1997 онд Төв аймгийн ЗДТГазрын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст хөдөө аж ахуйн Ерөнхий инженер, хэлтсийн дарга

1997-1998 онд тус газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга

1998-2000 онд тус газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга

2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга

2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

2005-2006 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

2011-2012 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга

2014-2015 онд Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

Сонгуульт ажил: Монгол Ардын Намын бага хурлын гишүүн

Монголын Нутгийн удирдлагын холбооны Тэргүүн

Монголын Хөдөө аж ахуйн инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч

Монголын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Тэргүүлэгч гишүүн

Гавъяа шагнал: “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”

“Алтан гадас” одон

Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

Гэр бүлийн байдал: Эхнэр, 3 хүүгийн хамт амьдардаг

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bold
Hodoonii zaluu hel amaaraa l devshsen hun dee,Hor nairuulj humuusiig gutgeseer deesh garsan,MAN d hotiin toloo zutgeheer hotiin unagan baigaagui l um baih daa, Batuul shig ajillaj chadahgui ni medeej,
2016/07/06 66.97.227.227
Бичээч
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр
2016/07/06 202.131.252.213
Hotiin irgen
Hotiin darga yu hiideg , yamar hemjuurteig hotiin irged meddeg bolson, shaardlaga undur bh bolno shu.
2016/07/06 103.212.116.229
  • Recent
  • Most Read
  • Most Comment