8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүг хазаж амийг нь хохироосон нохойг устгаж, эзэнд нь 2.6 жилийн хорих ял оноожээ

2016-07-06 09:57:00

Өнгөрсөн гуравдугаар сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хашаандаа сул байсан дундад ази үүлдрийн нохойд дөрвөн настай хүү уруулж хазуулсаны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлж байсан билээ. Тухайн үед хүүг  ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хүргэсэн ч амийг нь авар чадаагүй. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байсан бөгөөд мөрдөн байцаалтын ажил дуусаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, нохойны эзэн Б нь нохойгоо сул тавьснаас болж бага насны хүүхэд уруулж амиа алдсан тул Эрүүгийн хуулийн 201.2-т заасны дагуу яллах санал прокурорын байгууллагаас гаргасан. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б-г буруутай гэж үзэн 2.6 жилийн хорих ял оноосон байна. Мөн хүүхэд хазсан дундад ази үүлдрийн нохойг устгажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл