
УИХ-ын анхдугаар чуулган нээлтээ хийж, гишүүд тангаргаа өргөж УИХ-ын даргаар М.Энхболдыг томилсон билээ. Мөн МАН-ын бүлгийн даргаар Д.Хаянхярвааг сонгосон. Харин яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа гэнэ. Улмаар Удирдах зөвлөлийн хурал дуусч 14:00 цагаас Монгол Ардын Намын VI Бага хурал эхлэх юм байна. Уг хурлаар Ерөнхий сайдыг томилно.



