8o
Улаанбаатар хот
mobile menu

 Баяр наадмын үеэр автомашины долоон төрлийн тусгай зөвшөөрөл олгоно

2016-07-06 13:05:50

Үндэсний их баяр наадам болон АСЕМ-ын үеэр цагдаагийн байгууллагынхан хэрхэн ажиллах талаар ЦЕГ-аас өнөөдөр танилцууллаа. Өнөөдрөөс эхлэн хууль хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн байна.  Хамгаалалтын үйл ажиллагаанд сайн дурын хүмүүсийг  татаж оролцуулж байгаа бөгөөд Улаанбаатар хот байршуулсан бүх камерийг ашиглах юм байна. Баяр наадмын үеэр автомашины долоон төрлийн тусгай зөвшөөрөл олгох юм байна. Цагдаагийн байгууллагаас нөөц зогсоолуудыг шийдэж өгсөн бөгөөд баярын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслүүд иргэдэд үнэгүй үйлчлэх аж. Энэ сарын 11-ний өдөр Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залахад замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах гэнэ. Мөн Railbus үнэгүй тээвэрлэлт хийх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл