8o
Улаанбаатар хот
mobile menu

НИТХ-ын төлөөлөгчдөд үнэмлэх, тэмдэг гардуулж өглөө

2016-07-06 13:58:00

НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган түр завсарласны дараа дахин хуралдаж эхэллээ. Завсарласны дараа НИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдөд үнэмлэх, тэмдэг гардуулж байна. Өнөөдрийн хурлаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ.  Мөн үдээс өмнөх хуралдаанаар НИТХ-ын даргаар Ц.Сандуйг томилсон билээ.  Тиймээс одоо хуралдааныг НИТХ-ын шинэ дарга Ц.Сандуй удирдан явуулж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sanamj
Tsahimaar gazraa urgeljluuleech
2016/07/06 202.9.40.60