8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын дарга З.Энхболд Увс аймагт ажиллав

2015-12-07 08:15:00

УИХ-ын дарга З.Энхболд  Увс аймагт очжээ. УИХ-ын даргыг Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хүндэт харуул болон Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Чимэд, Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Засаг даргын орлогч Б.Цэцээ, Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг болон албаны бусад хүмүүс угтан авлаа.

УИХ-ын дарга З.Энхболд Увс аймгийн Улаангом сумын “Гудамж төсөл”-ийн замын нээлтэд оролцоно. Мөн Баруун бүс нутгийн шатахууны үнийг бууруулах болон “Увс аймаг дахь Ардчилсан засаглалын 1000 өдөр”-ийн үр дүнг тайлагнах арга хэмжээнд тус тус оролцоно. Увс аймагт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн болон албаны бусад хүмүүс ажиллаж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
aagii
uvs nuuriin oiroltsoo nept ilersen teriig oortoo avah gej ochson geed yaria baina uvschuudaa bolgoomjtoi baigaarai
2016/03/07 103.17.108.42