Орцонд 74 настай буурайг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан этгээдүүдийг хэргийг өнөөдөр шүүх юм байна. Эл хэрэг өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт гарсан билээ. Тухайн үед хэрэг үйлдсэн гурван залуу нийлж байгаад үйлдсэн бөгөөд тэднийг шуурхай эрэн сурвалжилж цагдаагийн алба хаагч нар илрүүлэн баривчилсан. Улмаар шунахайн сэдлээр хүний цүнх дээрэмдэж зугтаасан залууст Эрүүгийн хуулийн 147,2-оор хэрэг үүсгэн шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар харьяа дүүргийн шүүхэд хавтаст хэргийг шилжүүлсэн байна. Тэгвэл өнөөдөр сэжигтэн этгээдүүдийг Баянгол дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 15.00 цагаас шүүхээр болжээ. Өмнө нь нэг удаа нэгнийх нь өмгөөлөгч ирээгүй гэсэн шалтгаанаар шүүх хурал нь нэг удаа хойшилж байжээ.
74 настай буурайг дээрэмдэж биед нь хүнд гэмтэл учруулсан этгээдүүдийг өнөөдөр шүүнэ
2016-07-06 14:42:00