8o
Улаанбаатар хот
mobile menu

Баярын өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2016-07-06 15:05:00

ЦЕГ болон ЗЦГ-аас Үндэсний их баяр наадмын үеэр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  Энэ үеэр Наадам, АСЕМ-ын үеэр замын нөхцөл байдал, хөдөлгөөний урсгал чиглэлийн өөрчлөлтийн талаарх мэдээллийг хэвлэл мэдээлэл болон авто радио FM-96.3-aap тогтмол хүргэх болно. Тиймээс FM-96.3-г сонсож байхыг зөвлөж байна. Мөн энэ сарын 10-13-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг онцолсон юм. Түүнчлэн улсын их баяр наадмаар автомашины “А"-400ш, “ДКМ 00ш, "Ж”-100ш, “Г-2000ш, "Шар-Г-ЗООш, Ногоон-Ү"-700ш, “Улаан-М"-1000ш, “Цэнхэр М"-3000ш, нийт 7 төрлийн тусгай зөвшөөрөл олгогдох бөгөөд “ДК”- зөвшөөрлийг Гадаад харилцааны яам, "Ж"- зөвшөөрлийг Нийслэлийн аялал жуулчлалын газар, "А"- зөвшөөрлийн Наадмын төв комисс, “Шар-Ү", Ногоон-Ү зөвшөөрлийг Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, ‘Г, “Улаан-М", “Цэнхэр М” зөвшөөрлүүдийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн газар, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгуудаас олгох юм байна. Мөн төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог бөгөөд эрхэм хөдөлгөөнд оролцогч та бүхэн авсан зөвшөөрөл дээрх маршрутад заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстой.

Цэнгэлдэх хүрээлэнд:

  • "А” “ДК" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3, 4, 5, 6 давхрууддаа тээврийн хэрэгслийн зогсоолтой бөгөөд нийт 500 автомашин байрлуулах боломжтой.
     
  • "Г, “Шар-Ү" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ" ХХК-ийн талбайд байрлах бөгөөд "Г зөвшөөрөлтэй 1,200 автомашин, "Шар-Ү" зогсоолд 300 автомашин зогсох боломжтой нийт 1,500 автомашины зогсоолд байрлана.
     
  • "Ж" зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах "Говийн Од" ХХК-ийн нийт 60 автомашины багтаамжтай зогсоолд байрлана.

Хүй долоо худагт:

Хүй долоо худагт нийт 5,700 автомашин байрлуулах бөгөөд үүнээс "Ж" зөвшөөрөлтэй автомашины зогсоол 100, “А" зөвшөөрөлтэй 100, ‘ДК’ зөвшөөрөлтэй 100, Улаан "М" зөвшөөрөлтэй 1000, ногоон “Ү" зөвшөөрөлтэй 700, Т”, цэнхэр “М" зөвшөөрөлтэй 3,400 автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.

  • "ХС, "А”, "ДК", Улаан “М" зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун rap тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.
     
  • “Г”, цэнхэр “М”, ногоон "Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.

Жич: Улаан, цэнхэр өнгө бүхий “М", ногоон "Ү” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт, “Шар-Ү" зөвшөөрөл зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчлэх бөгөөд "Ж", "ДК", “А", "Г зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь Хүй долоо худаг болон Төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.

Зөвшөөрөл аваагүй авто машинтай баярын өдрүүдэд оролцох бол Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх рүү үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой.

Нийтийн тээвэр:

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 82 чиглэлд их багтаамжийн 654, зуслангийн 3 чиглэлд их багтаамжийн 5, нийт 654 автобус ажиллана.

  • 07 дугаар сарын 10, 11, 12, 13, 14-ний өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос "RAILBUS" Хүй долоо худаг руу үйлчлэх ба Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл их багтаамжийн 5 автобус наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. 
     
  • Наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын таксины 6 зогсоолоос таксины үйлчилгээ иргэдэд үйлчилнэ.

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 702 их багтаамжийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явах юм байна. Үндэсний баяр их наадмын үеэр ЗЦГ болон ЦЕГ нь өндөр түвшинд хэв журмын хамгаалалтын ажил 80 хувьтай буюу төлөвлөгөөний дагуу явагдаж байгааг энэ үеэр таницуулсан юм.  Нийт 6,078 бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл