8o
Улаанбаатар хот
mobile menu

Су.Батболд нийслэлийн Засаг дарга боллоо

2016-07-06 15:24:05

НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн Засаг даргаар Сундуйн Батболдыг томилох асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцогчдын олонх дэмжлээ. Ийнхүү Хотын даргаар Сундуйн Батболд томилогдлоо.

Шинэхэн Хотын дарга СУНДУЙН БАТБОЛДЫН ТОВЧ НАМТАР

Төрсөн огноо, газар:

  • Төв аймгийн Зуунмод хотод 1968 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн.

Боловсрол: 

  • 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
  • 1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Инженер-багш мэргэжлээр
  • 1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежерээр
  • 2000 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Техникийн ухааны магистрын зэрэг
  • 2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр
  • 2012 онд Удирдлагын Академи-д Төрийн захиргааны менежментийн доктор (Ph.D) – ын зэрэг тус тус хамгаалсан.

Ажил эрхлэлт:

  • 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженер
  • 1993-1997 онд Төв аймгийн ЗДТГазрын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст хөдөө аж ахуйн Ерөнхий инженер, хэлтсийн дарга
  • 1997-1998 онд тус газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
  • 1998-2000 онд тус газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга
  • 2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга 
  • 2005-2006 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2011-2012 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга
  • 2014-2015 онд Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

Сонгуульт ажил:

  • Монгол Ардын Намын бага хурлын гишүүн
  • Монголын Нутгийн удирдлагын холбооны Тэргүүн
  • Монголын Хөдөө аж ахуйн инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч
  • Монголын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Тэргүүлэгч гишүүн

Гавъяа шагнал:

  • “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”
  • “Алтан гадас” одон
  • Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль
  • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

Гэр бүлийн байдал:

  • Эхнэр, 3 хүүгийн хамт амьдардаг.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл