8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага хурлын гишүүд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад дэмжлээ

2016-07-06 15:57:00

МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлж санал хураахад олонхийн дэмжлээ. Ийнхүү Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат томилогдох нь тодорхой боллоо. Улмаар Ерөнхий сайдын нэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм. Ж.Эрдэнэбат нь хамтарсан засгийн үед Сангийн сайдаар ажиллаж байжээ. Түүнчлэн МАН-аас Ерөнхий сайдад С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар нэр дэвшээд байсан ч нэрээ татсан аж. МАН-ын Бага хурлыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар даргалж, дэд даргаар Н.Амарзаяа ажиллаж байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment