8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын Бага хурлын ирц 58,3 хувьтайгаар үргэлжилж байна

2016-07-06 16:05:00

МАН-ын Бага хурал 15.00 цагийн үед эхэлсэн бөгөөд нийт 310  гишүүн ирэх ёстойгоос 174 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Бага хурлын ирц  58,3 хувьтайгаар үргэлжилж байна. Хуралдааны эхэнд МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд 2016 оны УИХ-ын болон аймаг орон нутгийн сонгуулийн үйл явц, үр дүнгийн талаар илтгэл тавьсан байна.Мөн дөнгөж сая Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд болгох эсэхийг хэлэлцэх, оролцогчдын дийлэнх нь дэмжсэн юм.  Үүний дараагаар Бага хурал намын дотоод асуудлаа ч  ярилцах аж. Хурлыг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар даргалж, Н.Амарзаяа дэд даргын үүрэг гүйцэтгэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл