8o
Улаанбаатар хот
mobile menu

"Сайн" мэдээ

2016-07-06 17:29:00

“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы хүрээнд энэ өдрийн сайн мэдээг хүргэдэг “Сайн” мэдээ булангаа хүргэж байна.

Цэргийн эмнэлэг өнөөдрөөс иж бүрэн тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж эхэллээ

Өнгөрсөн гуравдугаар сард гурван блок шинэ барилгаа хүлээн авч, хүчин чадал нь бараг хоёр дахин нэмэгдсэн цэргийн эмнэлэг өнөөдрөөс иж бүрэн шинэ тоног төхөөрөмжтэйгээр ажиллаж эхэллээ. 10 гаруй хоногийн өмнө эмчлүүлэгчдээ хүлээн авсан тус эмнэлэг Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болох 7 сая еврогоор 176 төрлийн тоног төхөөрөмжтэй болоод байна. Ингэснээр үйлчлүүлэгч эмчилгээ үйлчилгээг хурдан шуурхай авах боломж бүрдлээ. Цэргийн эмнэлэг 18 тасагтай. Хувийн хэвшлийн цөөн тооны эмнэлэгт байдаг сүүлийн үеийн аппарат тоног төхөөрөмжүүдийг энд суурилуулжээ. МRI, мэс заслын тоног төхөөрөмж, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулахын багаж, тоног төхөөрөмжүүд нь  шинэчлэгджээ. Шинэ тоног төхөөрөмжийг ажиллуулах эмч мэргэжилтнүүд тусгай сургалтад хамрагдсан байна. Цэргийн эмнэлэгийн цогцолбор нь А, Б, В гэсэн 3 блоктой, А блокод хэвтэн эмчлүүлэгчид, Б блокт амбулатори, харин В блокт усан эмчилгээ, спорт заалтай юм.

Монгол оронд маань өнөөдөр болж өнгөрсөн зарим үйл явдлуудаас Сайн мэдээг онцлон дуулгалаа.“Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл”, түгээн дэлгэрүүлэгч chuhal.mn сайт.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Евчтен
С вирус нь f3 болчихсон Харавон г/м эмээ авч чадахгvй хавдартаа ойртчихсон хvмvvстээ Эмд-аас еерийнх нь болон г/б-ийн гишvvдийн даатгалыг ашиглах шийдвэрийг энэ сард багтаан гаргаж егч буян болооч
2016/07/06 103.26.195.56