8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх 4 жилд төр түших эрхмүүд

2016-07-07 08:47:00

Дэнж хотойтол нааддаг монгол түмний Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөхөн хоног үлдээд байгаа энэ өдрүүдэд улс төрийн халуун үйл явдлууд өрнөж ирэх 4 жилд төр түшиг эрхмүүд тодорлоо.  Тодруулбал, 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль болж МАН үнэмлэхгүй ялалт байгуулсан билээ. Тэгвэл өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан. Харин намын Бага хурлаас Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлэхэд хуралд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжсэн юм. Тиймээс өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдыг томилно.Улмаар ирэх 4 жилд Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат, УИХ-ын даргаар М.Энхболд ажиллана. Мөн эл өдөр нийслэлийн ИТХ анхны хуралдаанаа хийж нийслэлийн Засаг даргаар Су.Батболд, НИТХ-ын даргаар Ц.Сандуй нарыг сонгосон юм.  Ингэснээр ирэх дөрвөн жилд улс орныг удирдах Засгийн газрын тэргүүн болон нийслэлийн дарга нар тодорхой болсон юм. Ирэх 4 жилд төр түших эрхмүүдийг танилцуулж байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын намтар 

Боловсрол:

1981-1991 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын 10 жилийн дунд сургууль,

1992-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль,  

1997-1998 онд Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт,

2002-2004 онд Удирдлагын академи,

2003-2005 онд Хөдөө аж ахуйн их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр.

Ажилласан байдал: 

1996-1997 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Сүүтэй” ХХКомпанид нягтлан бодогч,

1997-2000 онд Сэлэнгэ аймгийн Хянан шалгах хороонд байцаагч,

2000-2004 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга,

2004-2005 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч,

2005-2008 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад

2008-2012 онд Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ,

2014-2015 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажилласан.

2012,2016 онд УИХ-д сонгогдсон.

УИХ-ын дарга М.Энхболд

Тэрээр 1964 онд төрсөн. 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2007 оны арванхоёрдугаар сараас 2012 оны наймдугаар сар хүртэл Шадар сайдаар ажилласан. Мөн 2008 оноос хойш УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажилласан бол 2013 оноос МАН-ын даргын албыг хаших болсон. Тэрээр энэ удаагийн сонгуульд МАН-ын багаа удирдан орж, ялалт байгуулсан гавьяатай.

  • 1987 онд Улаанбаатар хотын Ахуйн үйлчилгээний удирдах газарт эдийн засагч,
  • 1989 оноос Нийтийн аж ахуйн үйлчилгээний яаманд мэргэжилтэн,
  • 1991 оноос Улаанбаатар хотын АДХГЗ-ны Ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга,
  • 1992 оноос Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч, 1996 оноос Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга,
  • 1997 оны 10 дугаар сараас Нийслэлийн МАХН -ын хорооны дарга,
  • 1999 оны 1 дүгээр сараас 2006 он хүртэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,
  • 2006-2007 онд Монгол Улсын Ерөнхий сайд,
  • 2007-2012 онд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга,
  • 2012 оноос Монгол Улсын Их хурлын Дэд даргаар тус тус ажиллаж байна.

Мөн эдгээр үндсэн үүрэгт ажлуудтай хавсран хэд хэдэн сонгуульт ажлуудыг гүйцэтгэж байв.

1999-2005, 2008- 2012 онд Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны даргаар 11 жил ажилласан. Энэ хугацаанд хурдан морины ур алдаан нь Яармагийн дэнжид болдог байсныг болиулж, монгол даншиг наадам болдог байсан түүхт Хүй мандлын дэнжид шилжүүлж авто замыг өргөтгөн сайжруулах, шинээр зам, талбай засах, хурдан морины гарааны шинэ төхөөрөмж нэвтрүүлэх, уралдааны морьд, унаач хүүхдүүдийг даатгалд хамруулах, хамгаалалтын хувцас хэрэгслээр хангуулах, наадамчин олны тав тухыг хангах, наадамд амжилт үзүүлсэн бөхчүүд, харваачид, уяачид, унаач хүүхдүүдийн бай шагналыг тэдний хөдөлмөр зүтгэлтэй уялдуулан нэмэгдүүлэх, цолны шинэчлэл хийх зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.

Үндэсний олимпын хорооны гишүүнээр ажиллаж байх хугацаандаа 2008, 2012 оны Олимпын их наадамд оролцох Монгол Улсын шигшээ багийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, тамирчдын ахуй хангамж, бэлтгэл хангах нөхцөл байдлыг сайжруулах тал дээр онцгой анхааран, олимпын багийг ахалж ажилласнаар эдгээр хоёр олимпын их наадамд манай улсын баг тамирчид маш амжилттай оролцсон.

2010 оноос Монголын морин спорт, уяачдын холбооны ММСУХ ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан. 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН -аас нэр дэвшин өрсөлдсөн.

Сонгуулийн дараа 2005 оны 6-р сард МАХН-ын 24-р их хурал хуралдаж намын даргаар ажилласан.

2008, 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд Төв аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байна.

2016 оны 07 сарын 05-ны өдрөөс Монгол Улсын Их Хурлын даргын албыг хашиж эхэлсэн.

Нийслэлийн Засаг дарга Су.Батболд

НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн Засаг даргаар Сундуйн Батболдыг томилох асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцогчдын олонх дэмжлээ. Ийнхүү Хотын даргаар Сундуйн Батболд томилогдлоо.

Шинэхэн Хотын дарга СУНДУЙН БАТБОЛДЫН ТОВЧ НАМТАР

Төрсөн огноо, газар:

  • Төв аймгийн Зуунмод хотод 1968 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн.

Боловсрол: 

  • 1985 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль
  • 1990 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Инженер-багш мэргэжлээр
  • 1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежерээр
  • 2000 онд Хөдөө аж ахуйн их сургуульд Техникийн ухааны магистрын зэрэг
  • 2010 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр
  • 2012 онд Удирдлагын Академи-д Төрийн захиргааны менежментийн доктор (Ph.D) – ын зэрэг тус тус хамгаалсан.

Ажил эрхлэлт:

  • 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд инженер, ерөнхий инженер
  • 1993-1997 онд Төв аймгийн ЗДТГазрын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст хөдөө аж ахуйн Ерөнхий инженер, хэлтсийн дарга
  • 1997-1998 онд тус газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга
  • 1998-2000 онд тус газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга
  • 2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга 
  • 2005-2006 онд Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2011-2012 онд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга
  • 2014-2015 онд Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга

Сонгуульт ажил:

  • Монгол Ардын Намын бага хурлын гишүүн
  • Монголын Нутгийн удирдлагын холбооны Тэргүүн
  • Монголын Хөдөө аж ахуйн инженерүүдийн холбооны Ерөнхийлөгч
  • Монголын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн Тэргүүлэгч гишүүн

Гавъяа шагнал:

  • “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”
  • “Алтан гадас” одон
  • Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль
  • Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль

Гэр бүлийн байдал:

  • Эхнэр, 3 хүүгийн хамт амьдардаг.  

НИТХ-ын дарга Ц.Сандуй

Тэрбээр 1978-1982 онд нийслэлийн нэгдүгээр дунд сургууль, 1988 онд 31 дүгээр сургуулийг тус тус дүүргэжээ. Улмаар 1995 онд ОХУ-ын Москва хотын Эдийн засаг, статистикийн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн, ийм намтартай залуу ажээ. Ц.Сандуй сургуулиа төгсч ирээд 1997 оноос хотын захиргааны Газрын албанд байцаагч, мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд дарга, албаны даргаар ажиллаж байгаад 2012 онд нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдон ажилласан. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлэн төрийн өндөр дээд шагнал Алтан гадас, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Түүнийг эрч хүчтэй, дайчин шийдэмгий, гол нь хөдөлмөрч хэмээн хамт олон нь үнэлдэг. Одоо тэр Монголын улс төрийн ууган хүчин МАН болон нийслэлчүүдийн итгэлийг хүлээж, өндөр үүрэг хариуцлага хүлээх болж байна.

Товч намтар
Төрсөн газар: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг
Боловсрол: Дээд 
Мэргэжил: Инженер-эдийн засагч
Боловсрол эзэмшсэн байдал:  
-1978-1982 онд Нийслэлийн нэгдүгээр сургууль
-1988 онд Нийслэлийн 31 дүгээр сургууль 
-1995 онд ОХУ-ын Москва хотын Эдийн Засаг Статистикийн Дээд сургуулийг инженер, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Эрхэлж байсан ажил:
1997-2012 онд Нийслэлийн газрын албанд төлбөрийн байцаагч, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, дэд дарга, албаны даргаар тус тус ажиллаж байсан. 2012 оноос Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байв.
Гавъяа шагнал:
-Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 
-Алтан гадас одон 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Эрхэлсэн ажил нь аргагvй л ах дvvгийнхээ нэр дээр оффшортой болгохоос аргагvй юм Туршлагаараа 60 тэрбумыг яаж босгохоо ярьж лдээ
2016/07/08 103.26.194.205
Зочин
Газрын наймаагаа багасгаж улс орноо, ядарсан ард түмнээ бодоорой. Өнгөрсөн хугацаанд хөөрхөн бурзайсан байх. Одоо болно. Бэрд болоод гэдэс чинь хагарвал яана. Идсэнээсээ дор юм болно биз дээ.
2016/07/07 59.153.115.179
No English
Dandaa huduunii hel usgui shaham uls yaaj Mongol ulsyg tuluulnu duu
2016/07/07 202.131.225.197
Od
1968 ond turchuud 1978 ond surguulid 10 nastaidaa orsiimuu 2 udaa angi ulirsuumuu?
2016/07/07 27.123.214.87
shit
gahhhhhhhhhhh.Hariildaaaaaaaaa
2016/07/07 76.232.18.220
бичээч
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр
2016/07/07 202.131.252.213
Бичээч
АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. Үр дүн ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа баяжина. Зорилго нь тэр. АН хийхийг нь хийнэ. Сурсан нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Энэ үгийг мөч бүр
2016/07/07 202.131.252.213