8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр: МАХН “Шударга сонгууль” аяны хүрээнд сонгуулийн булхай, луйвартай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэнэ

2016-07-07 08:58:01

09:00 цагт:  МБШТ Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпол дацангийн шинэ гэвш нар "Домын хурал" хурна. Энэ нь шашны дамжааны төгсөлтийн хурал бөгөөд шинэ гэвш нар туул голын эрэгт байрлах тусгайлан бэлдсэн гэрлүү цагаан мориор очиж гурав хоногийн турш ном хурах шашны уламжлалт зан үйл юм.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд “Их талын жааз” олон улсын хөгжмийн наадмын талаарх мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд  МАХН “Шударга сонгууль” аяны хүрээнд сонгуулийн булхай, луйвартай холбоотой ноцтой баримтуудыг дэлгэнэ.

11:00 цагт: Блу Скай зочид буудлын Топаз танхимд (3 давхарт) Авлигын талаарх олон нийтийн ойлголт мэдлэгийг тогтоох судалгааны үр дүнг танилцуулна. Арга хэмжээнд Канад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрт элчин сайд Эд Жагер, Авлигатай тэмцэх газрын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, АНУ-ын Азийн сангийн дэд суурин төлөөлөгч Диане Фернандез болон төслийн мэргэжилтнүүд оролцоно.

11:00 цагт: Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы Тоёота компани 2014 оноос эхлэн хамтран ажилладаг болсон. Үндэсний их Баяр наадмыг зохион байгуулах хороо, Японы Тоёота компани хамтран үндэсний бөхийн барилдааны бай шагналын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хурал НЗДТГ-ын Б танхимд болно.

11:30 цагт: MN-Мэдээллийн төвд “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас ард түмний хяналтын төв байгуулж, МАН-д шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: MN-Мэдээллийн төвд АН-ын Үүрүүдийн холбооноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

МОНЦАМЭ агентлагийн байран дахь АСЕМ-ын Мэдээллийн төвд дараах хоёр хэвлэлийн хуралтай.

1. 12:00 цагт: АСЕМ-ын дагалдах хурлуудын сүүлчийн хурал болох “Ази-Европын бизнесийн чуулга уулзалт” 7 дугаар сарын 13, 14-нд Улаанбаатарт болохтой холбогдуулж зохион байгуулагч Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ, Монголын эдийн засгийн форум ТББ зэрэг байгууллагаас мэдээлэл хийнэ.

2. 12:40 цагт: АСЕМ-ын дагалдах хурал болох Ази Европын Түмний 11-р чуулганы үр дүн болон чуулганаар батлагдсан тунхаглалын талаархи мэдээллийг өгнө. Хэвлэлийн бага хурал Монцамэ мэдээлийн төвд байрлах АСЕМ-ын мэдээлийн төвд 12 цаг 40 минутанд болно. Хэвлэлийн бага хуралд "AEPF" үндэсний болон олон улсын зохион байгуулах хорооны төлөөлөгчид оролцоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment