8o
Улаанбаатар хот
mobile menu

Түймэрт 45 км урт, 40 км өргөн бэлчээр өртжээ

2016-07-07 10:34:18

Энэ сарын эхний хэдэн өдөр нийт нутгаар  өдөртөө аагим халуун болсон билээ. Мөн зүүн аймгийн ихэнх нутгаар өдөртөө 38 хэм хүрч халж байгаагийн улмаас хэд хэдэн аймагт түймэр гарсан байна. Тодруулбал, өнөөдрийн байдлаар Дорнодод дөрөв, Сүхбаатарт нэг түймэр гарчээ.  Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн нутаг Замын худаг гэдэг газарт энэ сарын 4-ний үдээс хойш хээрийн түймэр гарсан байна. Уг түймрийг орон нутгаас дайчлагдсан 16 иргэн Хилийн 0306 дугаар ангийн алба хаагя нартай хамтран унтраажээ. Мөн Чойбалсан сумын Хөхнуур багийн Хавирга-Өртөөд энэ сарын 5-ны 09:25  цагт гарсан түймрийг тухайн өдрийн шөнө нь бүрэн унтраажээ. Уг түймэрт 45 км урт, 40 км өргөн бэлчээр өртсөн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл