Үндэсний их баяр наадам болон АСЕМ-ын уулзалтын үеэр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдал ажиллах юм байна. Тодруулбал, энэ өдрүүдэд цагдаагийн 6000 гаруй албан хаагч нийтийн хэв журам сахиулах аж. Мөн 800 орчим замын цагдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах юм банйа. Дашрамд дуулгахад баяр наадмын хэв журмын бэлтгэл 80 хувьтай, АСЕМ-ын уулзалтын зочдыг хамгаалах ажил 90 хувьтай байгаа юм байна.