Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд долдугаар сарын 10–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин долдугаар сарын 11-12–нд бүх нийтээр амарч, долдугаар сарын 13-ны өдрөөс ажиллаж эхлэх юм байна. Мөн тусгай захиалгат үйлчилгээтэй I зэрэглэлийн ресторанууд болон үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа цагийн хуваарийг мөрдөх аж.
Нийтийн хоолны газрууд энэ сарын 11, 12-нд амарна
2016-07-07 11:51:00