8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Элбэгдорж: Ерөнхий сайдын анхаарах ёстой хамгийн эхний асуудал "Эрдэнэт" үйлдвэр

2016-07-07 12:53:00

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ баталгаажуулсан Ж.Эрдэнэбатыг Ерөнхийлөгч хүлээн авч уулpлаа. Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлыг энэ Засгийн газар, УИХ нээлттэй авч хэлэлцэх байх гэж бодож байна."Эрдэнэт" үйлдвэрт ажиллаж байгаа нэг ч хүний эрх ашиг унах ёсгүй. Ерөнхий сайдын анхаарах ёстой хамгийн эхний асуудал энэ. Түүнчлэн өндөр ёс зүйтэй, хариуцсан ажлаа сайн хийж чаддаг, тодорхой шаардлага, стандартыг хангасан хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй гэв.  Мөн одоо өргөн баригдсан байгаа хуулиар Ерөнхий сайдаас гадна үндсэн чиг үүргийн гурван яаманд давхар дээлтэй сайд ажиллаж болно. Бусад гишүүн гаднаас томилогдох зохицуулалт бүхий хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн мэдүүлж, чуулганаар хэлэлцэж эхэлсэн билээ. Хэдийгээр хууль батлагдаагүй байгаа ч энэ хүрээнд мэргэжлийн Засгийн газар байгуулж ажиллана гэдэгт итгэж буйгаа Ерөнхийлөгч илэрхийлсэн юм.  Түүнчлэн “Та харьцангуй азтай Ерөнхий сайд гэж бодож байна. Учир нь тун удахгүй АСЕМ-ын дээд түвшний уулзалт эхлэх гэж байна. Энэ үер олон орны Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болон Сангийн сайд нар хүрэлцэн ирэх болно гэдгийг хэллээ. Улмаар цаг агаарын гэнэтийн нөхцөл байдлыг ажиглаж, шуурхай, сэрэмжтэй ажиллахыг хүссэн юм. Зарим нэг сургамжийг харахад төрд гарсан нь буруу үйл ажиллагаа явуулаад тойрог хүрээлэгчдээ татаад ах дүүгээ татаад ёс зүйгүй аашилж байна. Бусад оронд нэг л буруу алхам хийсэн бол шууд ёс зүйн хариуцлага хүлээдэг. Төрийн албанд орсон хүн баяждаг, хөлждөг байдлыг таслан зогсоох хэрэгтэй гэсэн юм. 

  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл