8o
Улаанбаатар хот
mobile menu

“АСЕМ-ын Залуучуудын чуулган” нээлтээ хийлээ

2016-07-07 13:31:50

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын хүрээнд зохион байгуулах дагалдах есөн хурлын нэг “АСЕМ-ын Залуучуудын чуулган” энэ сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Энэхүү чуулгын нээлт өнөөдөр Улаанбаатар чуулгын байранд боллоо. Энэхүү чуулганыг нээж, Монгол Улсын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үг хэлсэн юм. Мөн Ази- Европын сангийн гүйцэтгэх захирал, Элчин сайд Занг Ван, Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат нар урилгаар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ. Чуулганд оролцогч гадаад оюутан, залуусын ихэнх нь Монголд анх удаа ирж байгаа бөгөөд Монгол оронтой танилцах хүсэлтэй 3900 гаруй залуус бүртгүүлснээс зөвхөн 100 шилдэг залуу шалгарсан гэнэ. Харин монголын талаас 300 гаруй залуусаас 50 төлөөлөгч нь оролцож байгаа ажээ. “АСЕМ-ын Залуучуудын чуулган”-аар АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм соёлын асуудлыг хэлэлцсэн салбар хуралдаанууд Монголын залуучуудын холбооны байранд хоёр өдөр үргэлжлэх юм. Харин хаалтын хурал энэ сарын 9-нд Гадаад хэргийн яамны “Зөвшилцөл” танхимд болох юм байна. Ийнхүү 51 орны залуус өөрсдөд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдэл хайхаас гадна Монголчуудын эртний түүхэн соёл, ёс заншилтай танилцах сонирхолтой хөтөлбөрт хамрагдах аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment