8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Эрдэнэбат: Яамдын тоо хэд байхыг одоохондоо хэлэх боломжгүй

2016-07-07 13:48:00

Ерөнхий сайдад нэр нь дэвшээд байгаа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан зөвшилцсөн билээ. Үүний дараахан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатаас сэтгүүлчид сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрбээр  "Ерөнхий сайдаар томилогдсон даруйдаа хамгийн түрүүнд АСЕМ-д анхаарал хандуулна. Олон улсын төрийн тэргүүн  манай улсад ирнэ. Энэ бол Монгол Улсын гадаад нэр хүндийн асуудал. Тийм учраас эхний ээлжинд үүнд анхаарал хандуулах нь зүйтэй болов уу. Харин яамдын тоо хэл байхыг одоохондоо хэлэх боломжгүй. Би янз бүрийн уриа лоозон хэлэхгүй. Ажлаа л хийх ёстой" гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment