8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ сэрэмжлүүлэг: Он гарсаар 39 хүн усанд осолдож амиа алджээ

2016-07-07 14:45:03

Үндэсний их баяр наадмын үеэр хэт халуун бүгчим өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал,  Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ихэнхи нутгаар хэт халж, бүгчим халуун өдрүүд үргэлжилнэ. Харин долоо, наймдугаар сард хэт халалт болж, дуу цахилгаантай аадар бороо орох ба борооны дараа аянга, цахилгаан буух, уруйн үер зэрэг аюулт үзэгдэл болж болзошгүйг цаг уурын байгууллагаас мэдээллэж байна. Тиймээс иргэд цаг уурын байдалтай холбоотойгоор учирч болзошгүй аливаа эрсдлээс сэргийлж анхаарал болгоомжтой амарч, аялахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас шалтгаалан усны ослоор бага насны хүүхэд, өндөр настай иргэд, залуучууд амь насаа алдсан тохиолдол их байгаа аж.

Он гарсаар 32 удаагийн усанд осолдох осол гарч гарч 39 хүн амь насаа алдсан байна. Үүний 13 хүүхэд 26 нь насанд хүрэгчид байсан байна. Мөн өнгөрсөн хоногт гэхэд нийслэлийн Баянзүрх дүүрэг, Архангай, Завхан аймагт иргэдийн санамсар болгоомжгүйн улмаас гурван хүн гол усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Иймд, амралт, аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорих иргэд цаг агаарын болон зам, давааны нөхцөл байдлын мэдээллийг тогтмол авах шаардлагатай бөгөөд Орхон, Ерөө болон Тэрхийн голууд  үертэй байгаа тул орон нутгийн замд зорчихдоо баталгаат зам, гүүрээр гарахыг зөвлөж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Sogtuu galzuu yumnuudiig us ruu oirtuulahgui baival yasiin, gol usnii ergeer nutag orongui hedeenii hun surguud duraar avirladag bolood udaj baina
2016/07/08 103.26.193.160
  • Recent
  • Most Read
  • Most Comment