8o
Улаанбаатар хот
mobile menu

АСЕМ-ын бэлтгэл ажил бүрэн хангагджээ

2016-07-07 15:26:00

Улаанбаатар хотноо энэ сарын 15-16-ны өдрүүдэд болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад АСЕМ-ын гишүүн 34 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцохоор болсон байна. Энэ талаар  Гадаад хэргийн сайдЛ.Пүрэвсүрэн өнөөдөр ГХЯ-ны “Мэдээллийн цаг”-аар мэдээлэл өгсөн юм. АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт нь АСЕМ-ын 20 жилийн ойтой давхцаж байгаа тул энэ удаагийн уулзалтыг “Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдах юм байна. Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил үндсэндээ хангагдаж дууссан гэдгийг энэ үеэр онцолж байдаа. Улмаар энэ сарын 12-ноос АСЕМ-ын эхний зочид манай улсад ирэх аж. Энэхүү чуулганд АСЕМ-ын гишүүн 51 орон, хоёр олон улсын байгууллага бүрэн төлөөлөлтэйгөөр оролцох юм байна. Тухайлбал, Европын зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Туск, Европын комиссийн Ерөнхийлөгч Ж.К.Юнкер, Европын Гадаад харилцааны албаны Дээд төлөөлөгч Ф.Могерини нар хүрэлцэн ирэхээ мэдэгдээд байна. Мөн дээд түвшний уулзалтын үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн нар зэрэг 4-5 улсын төр, засгийн тэргүүн нар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байгаа аж. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment