УИХ-ын дарга М.Энхболд шинээр сонгогдсон нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ахлагч Д.Амарбаясгалан нарыг өнөөдөр хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудад хандаж үг хэлсэн юм. Тэрбээр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль амжилттай болж, сонгуулийн үр дүнгийн дагуу бүтэц, зохион байгуулалтаа хурдан шийдвэрлэж удирдлагуудаа сонгосон байна. Манай намаас нэр дэвшигчид сонгогчдын итгэлийг хүлээн нийслэлийн ИТХ-д олонхи болж, нийслэлийн иргэдийн амьдралыг авч явах хариуцлагатай үүрэг хүлээлээ. Иймээс сонгогчдынхоо итгэл найдварыг зүтгэлээр хариулж, хариуцлагатай ажиллах шаардлага тулгарч байна гэдгийг онцлов.
УИХ-ын дарга М.Энхболд нийслэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2016-07-07 16:05:25