Ойрын өдрүүдэд цаг агаарын хувьд хэт халалттай, хурц нартай өдрүүд үргэлжлэх тул хэт халалтаас сэргийлэхийг албаныхан анхааруулж өнөөдөр мэдээлэл хийлээ. Эрүүл мэнд спортын яам, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс сэрэмжлүүлэг мэдээллийг хийсэн юм. Ойрын өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр ихэнх нутгаар 38 хэм хүртэл халах учраас ард иргэдийг сэрэмжлэхийг анхаарууллаа. Мөн наадмын өдрүүдээр хур бороотой байх тул үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж үер усны аюулаас боломгоомжлохыг анхаарууллаа. Иргэд халуун өдрүүдэд дараах зөвлөмжийг баримтлах хэрэгтэй. Үүнд
- Наранд удаан явахгүй байх
- Шингэн зүйл уух
- Бага насны хүүхдийг хараа хяналтгүй машинд үлдээхгүй байх
- Толгойгоо ойр ойрхон хүйтэн усаар норгох
- Нүдний шил, малгай тогтмол хэрэглэх
- Өндөр настан даралт ихэсдэг хүмүүс эмээ тогтмол уух