8o
Улаанбаатар хот
mobile menu

Наадмын өдрүүдэд аянга цахилгаантай үзэгдэл ажиглагдах тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

2016-07-07 17:54:32

Цаг, Уур орчны шинжилгээний газраас Наадам болон АСЕМ-ын үеэрх цаг агаарын талаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр энэ сарын 08, 09-ны өдөр говь талын нутгаар 35 хэм хүрч, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас болгоомжлохыг сэрэмжлүүллээ. 

Баяр наадмын өдрүүдэд:

Их халалтын дараа сэрүүсэх болдогтой холбоотойгоор усархаг аадар бороо, мөндөр, аянга цахилгаантай үзэгдэл ажиглагдах тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.

  • 8-нд баруун аймгуудын зүүн, төв аймгийн нутгын баруун хэсэг,
  • 9-нд говийн нутгийн баруун, төвийн нутгаар, 
  • 10-нд зүүн аймгуудын нутгаар өмнөх өдрүүдээсээ 10-15 градусаар сэрүүснэ.

Баяр наадмын өдрүүдээр агаарын температур 20-25 градус болох бөгөөд хур бороо ихтэй байна. 

  • 10-нд баруун аймгуудын нутгаар,
  • 11, 12-нд нутгийн зүүн хэсгээр зарим газруудаар түр зуурын бороо орно.

АСЕМ-ын өдрүүдэд:

АСЕМ-ын уулзалтын өдрүүдэд бороотой байна. Тухайлбал, долоодугаар сарын 13-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотод бороотой байх төлөвтэй байна.

Бид АСЕМ-д зориулан www.asem11.mn болон tsag-agaar.mn зэрэг сайтуудаар уулзалтууд болох газрын цаг агаарын байдлыг цаг тутамд мэдээллэх болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл