8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр: Тариалалт болоод цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ

2016-07-08 09:08:11

СУРЫН ТАЛБАЙ

09.00 цагт: Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа болно.

“BLUE SKY” ЗОЧИД БУУДАЛ

08.30 цагт: ШУА-ийн Хими, Химийн Технологийн Хүрээлэн уламжлалт 4 дэх удаагийн “Байгалийн түүхий эдийн химийн судалгаа болон боловсруулалт” олон улсын хурал эхэлнэ. Утас: 99045949.

МҮЭХ

10.00 цагт: Шинээр бүрдсэн УИХ, Засгийн газарт Иргэд, хөдөлмөрчдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг хүргүүлэх болсонтой холбогдуулж МҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлаж байна. Хуралд аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн төлөөллүүд оролцоно. Утас: 88007709

НМХГ

10.00 цагт: Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын үеэр мэргэжлийн хяналтын байгууллагын авч хэрэгжүүлэх ажил, хяналт шалгалтын талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 91887887

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН

11.00 цагт: “Мэргэн сайд Агданбуугийн Амар” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн ажиллагаа болно.

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН

11:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд наадмын бэлтгэлтэй танилцана. Утас : 88781218, 325044.

ХХААЯ

11.00 цагт: Тариалалт болоод цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Утас 99072224, 98811400.

УДБЭТ

11.00 цагт: НЗДТГ, НСУГ, УДБЭТеатр хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Чингисийн талбайд 2 дахь жилдээ зохион байгуулагдах Б.Дамдинсүрэн "Учиртай гурван толгой" дуурийн хэвлэлийн бага хурал болно. Утас: 99928138

CORPORATE HOTEL

11.00 цагт: Ази, Номхон далайн орнуудын нягтлан бодогчдын холбооны хурал болно. Хуралд 10 гаруй орны бүртгэл санхүүгийн мэргэжилтнүүд оролцож, мэргэжлийн хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ. Утас: 88086225

MN МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11.30 цагт: Иргэн Э.Цэрэндолгор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай хийсэн гэх 17 сая төгрөгийн гэрээний талаар албан ёсны тайлбар өгнө.

“ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИНЫ ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

12:00 цагт: Усны салбар эзэнгүй байгаагаас усны бохирдол дээд цэгтээ хүрч, ард түмэн чанартай ус ууж чадахгүй эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар Монголын усны түншлэл ТББ-аас шинэ төр засагт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийнэ.

ТӨРИЙН ОРДОН

14.00 цагт: Монгол-Герман улс төрч залуучуудын анхдугаар чуулган A зааланд болно. Герман улсаас 11 залуу улс төрчид, Монголын бүх намын төлөөлөл болсон залуучууд болон бизнес эрхлэгч залуучууд тус чуулганд оролцоно. Утас: 91004353

"ТУУШИН" ЗОЧИД БУУДАЛ

16.40 цагт: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, ГХЯ, Ази Европын сан, Конрад Аденойрын сангаас хамтран зохион байгуулж буй АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг "Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт”-ын хаалтын ажиллагаа болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл