8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр Бурхан багш номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр

2016-07-08 09:12:27

Зуны сүүл сарын шинийн 04-нд тохиодог Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр өнөөдөр гаригт тохиож байна. Энэ өдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд "Ном дор мөргөмү" эрдэм соёлын үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.  Үйл ажиллагаа өглөө 05.30-07.30 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд нэг өдрийн их хөлгөний тэтгэн ариусгахуйн сожон сахилыг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн гавж, цорж Ж.Отгонбаяр лам сүсэгтэн олонд хайрласнаар эхэлж 10.00-16.00 цагийн хооронд Монголын үндэсний төв номын сан “Үнэт ховор номын музей”-гээ олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ. 16.00 цагт лам хуваргууд Бурхан багшийн магтаал уншиж, Бурхан чухаг дээд гуравт мандал өргөнө. 16.30-16.40 цагт Өндөр гэгээний Монголчуудын эв нэгдэл, мандан бадралын тухайд зохиосон “Цагийг тохинуулах залбирал” номыг нийтээрээ уншина. 17.00-17.30 цагт “Бурхан багшийн товч намтар” сэдвээр дээдэс лам багш нар ном айлдана. 18.00-18.30 цагт Бурхан багшийн анхлан айлдсан “Хутагтын дөрвөн үнэн” сэдвээр дээдэс лам багш нар ном айлдана. 19.00-19.30 цагт Монгол түмний ялгамжаат шүтээн “Хутагт Алтангэрэл судрын тус эрдэм” сэдвээр дээдэс лам багш нар ном айлдана. 13:00-20:00 цагт “Маани Мигзэм” хөгжөөх, Хутагт Алтангэрэл судраас урин унших, дуугүй маани тоолох, сүсэгтэн олноор цэцгэн, усан тахил өргүүлэх зэрэг буян номын үйл ажиллагаа зохион байгуулагдана.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
burhan bagshdaa morgomui.
2016/07/08 202.21.124.134