Өнөөдөр УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг өнөөдөр томилно. Тодруулбал, Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдыг томилно. Өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж. Эрдэнэбатыг хүлээн авч уулзан зөвшилцсөн юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй. Мөн чуулганыг хуралдуулахын өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Одоогоор байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны тов хараахан гараагүй байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Байнгын хороодын бүрэлдэхүүнийг баталсан. Харин байнгын хороодын дарга нарыг наадмын дараа сонгон, батлах юм аж.