
19 настай залуу усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын гуравдугаар багт орших Тунхлаг нэртэй нууранд тус сумын харъяат 19 настай Ц гэх залуу морьтойгоо хамт живж нас барсан золгүй явдал гарсан байна. Уг хэргийг харьяаллын дагуу тус аймгийн цагдаагийн байгууллагад шалгаж байгаа аж. Дашрамд, өнгөрсөн сарын 06-ны өдөр гурван иргэн усанд живж амиа алдсан талаар бид мэдээлж байсан билээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийг аялж зугаалгадаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.



