2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар Засгийн газрыг байгуулан ажиллах эрхтэй болсон юм. МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурлаас УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжин, Ерөнхийлөгчтэй өчигдөр зөвшилцсөн юм. Харин өнөөдөр буюу дөнгөж сая УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг томилуулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны гишүүдийн ирц яг одоо 60 гаруй хувьтай байна.